Scroll to top

1905 оны 3-р сарын 10-ны өдрийн орой, “Rising Sun” пабд “Челси” клуб үүсгэн байгуулагдав. Үүсгэн байгуулагчдаар саятан, эзэмшигч Хэнри Аугустус ‘Гус’ Мийрс, түүний ах Жосеф, хүргэн ах Хэнри Боер, хэвлэлийн ажилтан Алфред Жэйнес, түүний зээ “Rising Sun”-ын эзэн Эдвин нар байсан юм.

Үүсгэн байгуулагдсан:

Гус Мийрстэй хамтран клубийг үүсгэн байгуулах байсан өөр нэгэн эрхэм бол Фредрик Паркер. Тэрээр алдарт архитекторч Арчибалд Лейхын хамт Стэмфорд Брижийг байгуулж, тэр үеийн анхны тоглогч дасгалжуулагч Жэки Робертсонын хамт “Челси”-г Английн хөлбөмбөгийн хоёр дугаар лигт бүртгүүлж байв. Робертсон анхны багийн бүрдүүлж байсны дунд алдарт хаалгач, 146 кг жинтэй Виллиам Фоулк багтаж байлаа. Түүнд туслуулахаар бөмбөгний араас гүйх хөвгүүдийг ажилд авч байсан нь бөмбөгний хүүхдүүдийн эхлэлийг тавьсан юм.

Анхны дасгалжуулагчид

Жон Тэйт Робертсон

1905-06

Виллиам Льюс

1906-07

Дэвид Калдерхэд

1907-33

Аварга том цэнгэлдэхийнхээ нээлтийг “Ливерпүүл”-тэй нөхөрсөг тоглолт хийж 4-0 харьцаатай хожиж Лондонгийн анхны 4 хуудастай хөлбөмбөгийн сэтгүүлд ‘Мэргэжлийн спортоор өлсөж буй нийслэл’ агуулгатайгаар бичигдэж байв. Амжилт гайхалтай хурдацтай ирж 1906 онд хүснэгтийн дээгүүр өрсөлдөж байсан “Манчестер Юнайтед”-тай хийсэн тоглолт 67000 үзэгчийг цуглуулсан удаатай. 1907 онд дээд лиг рүү дэвшин, шинээр авсан ‘Тэтгэвэрийнхэн’ хоч Бритиан даяар хүмүүсийг татаж, тэр үеийн алдарт энтертэйнер Жорж Роби тоглогчийн хувиар гэрээ байгуулав.

Баг эхний улирлуудад одоогийнхоос илүү цайвар хөх өнгийн (eton blue) өмсгөлтэй тоглодог байсан. Дээд лигт хамгийн анхны Лондонгийн дербиг 1907 оны 11-р сарын 9-ний өдөр “Арсенал”-ын эсрэг хийж 2-1 харьцаатай хожсон бол 1909 оны 12-р сарын 18-нд “Тоттенхем”-ыг мөн адил үр дүнгээр буулган авсан.

Бидний сайн мэдэхээр “Челси” хэзээ Фулхэм гудамжаа, алдарт стадионоо орхиж байсангүй. Брижид шинэ одод өөрсдийгөө бүтээж, нэр алдраа цуурайтуулж байсны нэг бол багийн түүхэн дэх анхны гоолыг оруулсан төвийн довтлогч Жорж Хилсдон юм. Хэдхэн жилийн дотор “Челси ФС” нь хөрөнгөтэй, амбицтай, дэгжин, бусдыг татагч клуб гэсэн өнгө төрхийг бүрдүүлэв.