Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Хэвлэл
ТЕЛЕГРАФ. “ФЕНЕРБАХЧЕ” ТЕРРИЙГ АВАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2015-08-22

Туркийн “Фенербахче” клуб Жон Террийг авахаар гэнэтийн оролдлого хийхээр бэлдэж байна гэж Майл сонин мэдээлжээ.

 

Саяхныг болтол “Челсийн” ахмад клубээ орхихыг төсөөлөх ч аргагүй байсан, гэвч ням гаригт “Ман Сититэй” тоглох үеэр түүнийг сэлгээнд суулгасан явдал нь Террийн ирээдүйн талаар эргэлзээ бий болгосон. 

 

Гэрээний нөхцлийн дагуу бол Террид дахин нэг жил тоглох үлдсэн, тиймээс онолын хувьд бол тэр ирэх зун клубыг орхиж чөлөөт агент болох боломжтой. Нэгдүгээр сард Терри гадаадын клубүүдтэй хэлцэл хийж эхлэх эрхтэй, тиймээс “Фенербахче” бусад өрсөлдөгчдөөсөө түрүүлэх санаатай байгаа юм.

 

Туркт очих нь, МЛС-д очихтой адил сэтгэл татам биш байж болох талтай, гэвч энэ зун “Фенербахче” Нани болон Робин ван Перси нарыг авсан. Турк клуб магадгүй, Террид Аваргуудын лигт тоглох боломжийг өгөх байх. Тэд мөн Террид улирлын туршид ойролцоогоор 2.5 сая фунт төлөх чадалтай. 

 

Хэвлэлд мэдээлснээр Терри Туркт очих талаар сайн бодоход бэлэн байгаа гэнэ, тэгээд ч өмнө нь түүнийг туркийн клуб дуудаж байсан. Түүнчлэн Жозе Моуринью, Педрог “МЮ”-ын хамар доороос булаан авах санаатай байгааг мэдээлсэн байна. 

 

Телеграфын мэдээлж байгаагаар “Челси” Педрогийн төлөөх өрсөлдөөнд ханцуй шамлан орж байгаа бөгөөд испани тоглогчийг “Барселонатай” хэлцэл хийсний дараа “цэнхрүүд” “Бридж” дээр түүнийг ирүүлэхээр ятгаж байгаа гэжээ.

 

Вингерийн төлөөх өрсөлдөөнд  “МЮ” клуб  тэргүүлж байсан, гэвч манкунианчууд тэдний санал болгосон 22 саятай санал нийлэхгүй байсан нь “Челсид” боломж олгоод байгаа юм. “Цэнхрүүд” энэ наймааг бүтэлтэй болно гэж найдаж байна.

 

Түүнчлэн “Телеграфт” мэдээлснээр Жон Стоунз “Эвертоноос “ хурдан ирэхийн тулд наймааны саналаа тавина гэж “Челси” найдаж байна. Өнгөрсөн долоо хоногт “Челсийн” санал болгосон 30 сая фунтыг “Эвертон” хүлээж аваагүй, одоо “цэнхрүүд” цаашдын үйл ажиллагаагаа бодож байгаа. Энэ гурван санал нь тэдний хамгаалагч авах сонирхлыг бүрэн илэрхийлж байгаа гэж тэд үзэж байгаа.  

 

“Эвертон” клуб тоглогчийн төлөө авсан мөнгөнийхөө 15 %-ийг “Барнслид” төлөх ёстой учраас тоглогчийн үнийг өндөр үнэлээд байгаа юм.


The Telegraph