Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Мэдээ
ЖАЙЛС СМИТ: ПҮРЭВ ГАРИГИЙН ЭРГЭЦҮҮЛЭЛ
2015-08-22

Зүгээр л дахиад нэг долоо хоног орчим болсны дараа миний тооцоогоор бол бэлтгэл дуусах болно, тэгээд бид улирлын эхлэлийн талаар гүн гүнзгий ярих болно. Энэ бол үргэлж сэтгэл хөнгөлдөг зүйл, ялангуяа энэ жилийн нөхцөл байдлыг тооцох юм бол.

 

Өөрийн туршлага дээр тулгуурлан хэлэхэд шинэ улирлын бага зэрэг сэтгэл гонсойлгосон “хачирхалтай дайн” дуусах нь үргэлж сайхан хэрэг. Яриад байх зүйл их гараагүй энэ хоёр долоо хоног бол ямар нэг зүйлийг батлах ч юм уу, илүү холын ирээдүйг урьдчилан таамаглах цаг биш. Мэдээж, энэ хугацаанд баг хэрэв сайн үр дүнд хүрч, өөрсдийгөө сайнаар харуулсан бол сайн хэрэг. 

 

8-р сард улирлын явцын талаар дүгнэх нь ,Коммьюнити Шилдийн тоглолтыг ирэх улирлын амжилтын хэмжүүр болгохтой адил тэнэг хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрцгөөе. 

 

Гэвч хоёр тойргийн дараа бид ганц ч ялалт байгуулж чадаагүй учраас ямар нэг онцгой нөхцөл байдал үүссэн мэт мэдрэмж биднийг нөмрөн авсан, Хамгийн сүүлд 2007 онд “МЮ” аварга болсныхоо дараа эхний хоёр тойрогт тэнцэж, гурав дахь тойрогт “Ман Ситид” хожигдож байсан ч энэ нь тэдэнд аварга болоход нь саад болоогүй юм. Улирал эхлээд дөнгөж хоёр тоглолт болсны дараа ямар нэг баталгаатай дүгнэлт хийх нь ухаантай хэрэг биш биз дээ.

 

Саяхан болтол сонингууд 3 тойрог өнгөртөл АПЛ-ийн хүснэгтийг хэвлэдэггүй байсан, яагаад гэвэл үүнд ямар ч утга байхгүй гэж тэд тооцдог байв. Үүнд үнэний тал байгаа.  

 

Энэ амралтын өдөр биднийг “ВБА” хүлээж байгаа, бусад зүйлээс гадна тоглогчдод маань улирлын шинэ бөмбөгөнд дасах 90 минутын хугацаа байна. Чөтгөр ав, юу болоод байгаа юм бэ? Энд тэндээ ягаан өнгөтэй, 6 талт дүрстэй энэ бөмбөг Хүн аалзтай холбоотой юм болгоныг зардаг хориотой лангууны бараа, эсвэл Уайт арал дээрх шуудангийн хажуугийн лангуунаас олж болох зүйл хоёртой адил харагдаад байх юм. Энэ бөмбөг бол дэлхийн хэмжээний лигт байх ёсгүй зүйл, тэр бол гэр бүлүүдэд зориулсан наран шарлагын элсний хөлбөмбөгөнд зориулсан бөмбөг. Заримдаа бүр тэр бөмбөг час гэтэл дуугарах гээд байгаа ч юм шиг.

 

За яах вэ, жинхэнэ улирал эхлэхээс өмнө бид түүнд дасчих байх.