Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Мэдээ
ПЕДРО ”ЧЕЛСИД” ИРЛЭЭ
2015-08-22

“Барселона”клубээс Педрог авсан талаар “Челси” хөл бөмбөгийн клуб баяртайгаар мэдэгдэж байна. 

 

Испани тоглогч вингерийн байрлалд тоглодог, мөн төвийн довтлогчийн байрлалд тоглож чадна. Тэр өөрийгөө хамгийн өндөр түвшинд харуулж чадсан ба маш олон медалийн эзэн болсон юм. 

 

28 настай тоглогч Аваргуудын лигийн 3 титэм, Ла Лигийн аваргын титмийг 5 удаа, мөн шигшээгийн бүрэлдхүүнтэй хамт Дэлхийн болон Европын аваргын цомыг тус тус авч байсан.

 

“Би энд ирэхдээ баяртай байна, “Челсид” карьераа эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Шагнал авахын тулд би энд ирж байна. Надад цэнхэр өмсгөл өмсөх боломжийг өгсөн клуб болон шүтэн бишрэгчдэд баярлаж байна” гэж Педро хэлсэн байна.

 

Тенерифийн уугуул Педро Эльесер Родригес Ледесма “Барселонагийн” Академид 2004 онд ирж байсан, 2008 оны нэгдүгээр сард үндсэн багт эхний тоглолтоо хийжээ.

 

2009/2010 оны улиралд, хоёр хөлөөрөө тоглодог, хурдтай, эрс шийдмэг вингер “Барсагийн” үндсэн багийн чухал хэсэг болсон юм. Педро , Испанийн лиг, Испанийн цомын тэмцээн, Аваргуудын лиг, Европ болон Испанийн Супер цомуудын тэмцээн, мөн Дэлхийн аваргын тэмцээнд тус тус гоол оруулсан анхны тоглогч болсон. 

 

Клубын түвшинд гялалзтал тоглож байсан тул Испанийн шигшээд байр сууриа баталгаажуулах боломж өгсөн, 2010 оны Дэлхийн аваргын тэмцээнд Педро гарааны бүрэлдхүүнд гарч хагас шигшээ болон финалд чухал үүрэг гүйцэтгэж Нидерландыг хожиж байсан.

 

Жилийн дараа тэр “Барсагийн” төлөө Аваргуудын лигийн финалд эхний гоолыг “Уэмбли” дээр оруулж,  тэд “МЮ”-ыг 3:1-ээр буулган авсан. 

 

Тэр үед “Челсийн” төлөө тоглож байсан Фернандо Торрес, Хуан Мата нарын хамт Педро Евро 2012-т Испанийн шигшээгийн сэлгээнд сууж байсан, тэгэхэд тэд италичуудыг хожсон. 2014 оны Дэлхийн аваргын тэмцээнд Педро мөн багтайгаа хамт оролцсон.

 

Берлинд болсон Аваргуудын лигийн финалын тоглолтын сүүлчээр Педро сэлгээнд гарч байсан бөгөөд “Барса” “Ювентусыг” хожсон. Каталоны клубт байсан хугацаагаа вингер сайнаар дурсаж байна. УЕФА-ийн Суперцомын тэмцээнд “Севильяг” 5:4-өөр хожиход Педро ялалтын гоолыг оруулсан юм.