Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Фен клуб
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ
2016-01-02

“Челси” хөгжөөн дэмжигчдын клубын сайт, өөрийн бүх дэмжигчдэдээ Шинэ оны мэнд хүргэж байна. 

 

Өнгөрч байгаа жил “цэнхрүүдийн” бүх шүтэн бишрэгчдийн хувьд ээлжит удаагаа үйл явдлаар дүүрэн байж, хамгийн том ялалтын дараа хамгийн зовиуртай, бүтэлгүйтэлтэй тулаад байна.

 

Өнгөрсөн жилийг бид “Челсийн” түүхэнд хамгийн шилдэг дасгалжуулагчтэй үдсэн. Моуринью эхлээд өөрийн нэр төрийг баталж Английн болон Лигийн цомын тэмцээнүүдэд ялалт байгуулсан. Харин дараа нь халагдаж, багаа хүснэгтийн доогуур байранд орхисон. Гэвч бидэнд гомдох зүйл байхгүй, “Челситэй” хэзээ ч уйдахгүй гэдгийг бид мэднэ шүү дээ. 

 

Өмнөх жилүүдийн адил бидний өмнө шинэ шинэ өндөрлөгүүд нээгдэж байна. Ирж байгаа шинэ онд бид шинэ дасгалжуулагч, шинэ тоглогчдыг угтан авна гэдэгт итгэлтэй байна. Сонирхолтой байх болно. 

 

Шинэ 2016 оны мэнд хүргэе, үүрд “цэнхэр” байгаарай!