Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Хэвлэл
SKY. “ЧЕЛСИ” АМЕРИК ХАМГААЛАГЧИЙГ АВАХАД ОЙРХОН БАЙНА
2016-01-30

“Челси” “Нью-Йорк Ред Буллзын” хамгаалагч Мэтт Мязгийг авах наймааг өндөрлөхөд ойрхон байна гэж Sky мэдээлж байна. 

 

20 настай төвийн хамгаалагчийг МЛС-т өндөр үнэлдэг, бямба гаригаас өмнө түүнийг Лондон явж 3.5 сая фунтыг наймааг дуусгах болно гэж мэдээлж байна. Мязге польшийн иргэн учраас түүнд ажлын зөвшөөрөл хэрэггүй тул энэ наймаа саадгүй байх болно. 

 

Өнгөрсөн улиралд Юрген Клинсманны удирдлага доор шигшээд тоглож, “Нью-Йорк Сити” багийн хаалгыг мялаасны дараа залуу хамгаалагч америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд танил болсон.  

 

Мязга бол америкийн хамгийн авьяастай залуу тоглогчдын нэг гэж тооцогдож байгаа, өнгөрсөн зун 20 хүртэлх насны түвшинд ДАШТ-нд өөрийгөө сайнаар харуулсан. Түүнчлэн 18 болон 23 хүртэлх насны түвшинд АНУ –ын шигшээд тоглож байсан. 

 

Түүний төлөө “Лестер”,Стоук Сити” багууд өрсөлдөж байсан ч “Челси” ялсан нь тодорхой болсон.  Энэ мэдээ, Гус Хиддинкийг ирснээс хойш үндсэн багт байр сууриа алдаад байгаа Гари Кэйхиллыг сандрааж болох юм. 

 

Зарим хэвлэлд мэдээлснээр Кэйхилл “Бриджийг” орхиж, Евро 2016-д оролцох боломжоо нэмэгдүүлэх санаатай байгаа гэнэ. Английн шигшээгийн 30 настай хамгаалагч хамгийн сүүлд Бэлэг задлах өдөр ПЛ-т тоглосон билээ.