Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Хэвлэл
ТЕЛЕГРАФ. НЭР АЛДАР, ШУУГИАН, ЭМГЭНЭЛТ ЯВДЛУУД - БҮГД “ЦЭНХЭР” АЛДАРТНЫ ТҮҮХ
2016-02-03

“Ахлагч, лидер, алдартан” маань түүхийн нэг хэсэг болно гэдгээ мэдэгдсэн. Бүх цэнгэлдэх, бүх үйл явдлаас Терри Английн цомын 4-р шатанд “Стэдиум МК” дээр хийсэн тоглолтоо сонгосон нь гайхах зүйл биш. 

 

Гэвч энэ бол Террийн зан чанар. Түүнд шинэ гэрээг санал болгохгүйг Терри ийм эрт мэдэгдэхийг “Челси” хүсэхгүй байсан. 

 

Ер нь бол ямар ч том клуб улирал дуустал тодорхой бус байхыг илүүд үздэг. Харин үүний оронд Терри 4 сарын салалтын аялан тоглолт хийж, Жозе Моуриньюг дуу шуугиантай халагдсаны дараа “Челсий” удирдлага иймэрхүү зүйл сонсохоос өөр аргагүйд хүрнэ.

 

Терри, нөхцөл байдлыг хянахыг хүсэж байгаа, энэ бол түүний эрх, бүх амьдралынхаа туршид тэр үүнийг хийсэн. Үүнээс гадна Терри үүнийг ухаантай хийж, үр дүнд нь хаалга онгорхой үлдэх болно. 

 

“Арсеналтай” тоглохоос  өмнө өөрт нь гэрээ санал болгохгүй гэдгийг хэлсэн гэж Терри мэдэгдсэн, гэвч энэ нөхцөл байдал шинэ дасгалжуулаг ирэх үед өөрчлөгдөж болно гэж нэмсэн. 

 

“Яг одоогийн байдлаар хариу сөрөг байгаа” гэж Терри хэлсэн. Энэ “одоогийн байдлаар” гэдэг нь “Челсийн” хөгжөөн дэмжигчдийг хуурах өгөөш. Терри үүнийг санах болно.

 

Гэвч бүр энэ төгсгөл биш байсан ч, энэ улирал “Челсийн” хувьд маш их дурсамжтай байх болно. Өнгөрсөн 5 сард Терри ПЛ-ийн цомыг өргөж байх үед Зул сарын үеэр Моуринью албаа өгч, харин нэг сар дуусахаас өмнө ахлагчид татгалзана гэж хэн нэг нь төсөөлж чадах байсан уу?

 

Террийн хувьд энэ нь клубтэй 21 жил гайхалтай хамтран ажилласанд нь цэг тавьж байгаа хэрэг. Энэ клубт Терри 14 настайгаасаа л нэгдэж, хамгийн чухал тоглогч, ахлагч нь байсан. Үүнийхээ хажуугаар талбай дээр ч, талбайн гадна ч дуу шуугийн тарьсан. Клубын хөгжөөн дэмжигчдийн хайрыг хүлээж, бусад хөгжөөн дэмжигчдийн үзэн яддаг хүн нь болсон. Бүр “МК Донсын” хөгжөөн дэмжигчид түүнд дургүйцлээ илэрхийлэн шүгэлдэж байсан.

 

Терри ПЛ-т 4 удаа, Английн цомын тэмцээнд 5 удаа, Аваргуудын лигт ялалт байгуулсан. Клубын бүх л бүтцийн түвшинг давж, “Абрамовичийн зуунд” хөгжин цэцэглэж,Моуриньюгийн үед ахлагч болж, бусад олон дасгалжуулагчдын үед ч ахлагчийн үүргээ гүйцэтгэсэн.

 

Олон удаа түүнийг тооцооноос хасаж байсан, харин одоогоор тэр өөрийгөө тооцооноос хасаагүй байна. Түүний хувьд “Челсийн” тоглогчийн хувьд биш зодог тайлах нь гашуун байх болно. 35 настай Терри, урьдын адил ямар их мөнгө олж болохоо ухаарч байгаа ч, үргэлжлүүлэн тоглосоор байх болно. МЛС-ийн талаар ярьцгаах болно, гэвч хамгийн магадлалтай хувилбар нь Хятад байх болно. Терри тэнд урьд нь байсан, тиймээс өөрийнх нь хуучин нөхөр Рамирест ямар их мөнгө төлөхийг мэдэж байгаа. 

 

Энэ бол хангалттай амьдралын баталгааны асуудал, гэвч хэрэв Террийн алдар хүнд эргэлзээ төрүүлж байгаа бол түүний ур чадвар эргэлзээ төрүүлэхгүй байна. Тэр бол гарамгай хамгаалагч, гайхалтай ур чадвартай , зорилгодоо үнэнч, тэсвэр хатуужилтай тоглогч. Хамгаалагчид хангалтгүй нөхцөлд тэр хамгаалж чадна. 

 

Өнгөрсөн улиралд Терри шилдэг байсан, тоглолт бүрд оролцсон, энэ улиралд ээлжит удаагаа өндөр түвшиндээ эргэн орсон. Тиймээс ч, ахлагч биш харин Гари Кэйхилл багаа орхино гэсэн яриа гарсан.

 

Түүний шигшээгийн карьер хар цагаан зураасаар дүүрэн байсан, хувийн амьдрал, хэрүүл шуугиан нь Английн шигшээгийн ахлагчийн туузыг нь хураалгасан. Түүний дараа Жон өөрийн зан чанараа харуулан дахин ахлагч болсон. Бүгдийн санаж байгаагаар Антон Фердинандыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж буруутгагдан шигшээд зодог тайлсан.

 

“Челсид” ч түүний карьер алаг эрээнтэй байсан. Аваргуудын лигийн ялалтын үеэр Терри Мюнхений финалд шийтгэлийн улмаас оролцоогүй. Дараа нь түүнийг цом өргөх үедээ тоглолтын өмсгөл өмссөн гэж шоолон дооглоцгоож байсан. 2008 онд Москвагийн финалд пенальтийн цувралд цохилт хийх үедээ хальтирсан. 

 

Дараа жил нь Терри мөн л “Ман Сититэй” аальгүйтэж байсан тул “Челсийг” орхино гэсэн яриа гарч, шинэ гэрээг байгуулсан. Одоо харин гэрээ байхгүй. “Челсийн” хувьд бол энэ зууны төгсгөл. Фрэнк Лампард, Эшли Коул, Дидье Дрогба, Петр Чех бүгд явсан. Терри бол сүүлчийн могикан байсан. Бүх зүйлээс харахад түүнд ч төгсгөл ирсэн бололтой. 

Жейсон Барт, The Telegraph