Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Хэвлэл
ТЕЛЕГРАФ. КОНТЕГ УГТАХ: ХУДАЛДАН АВАХ БИШ БОСГОХ
2016-03-12

Лхагва гаригт “ПСЖ” “Челсийг” Аваргуудын лигээс хэрхэн хасаж байгааг “цэнхрүүдийн” дараагийн дасгалжуулагч үзсэн эсэхээс үл хамааран Антонио Конте ирэх улиралд өмнө нь тавигдах зорилтыг бүрэн дүүрэн төсөөлж байгаа.

 

Роман Абрамовичийн эринд 12 дахь дасгалжуулагч нь болохоор зэхэж байгаа 46 настай Контед , энэ улирлыг балалсан тоглогчдоор хувийн тоглолттой багийг босгохыг хүсэж байгаагаа клуб ойлгуулаад байна. Абрамовичийг ирснээс хойшхи 13 жилд хамгийн муу улирлыг үдэж байгаа клубын удирдлага шинэ дасгалжуулагчид ямар чиглэлд багаа хөгжүүлэхийг ойлгуулж байна.

 

Товчоор хэлэхэд клубт танил стиль, тоглолтын гол шугам хэрэгтэй байгаа бөгөөд энэ нь “Челсид” 2016 оны муу дүр зургийг нь даван шинэ эринд ороход нь туслах юм. Хэрэв Конте энэ чиглэлд сайжруулж чадах юм бол түүнд чөлөөтэй ажиллах боломжийг өгөх бөгөөд түүний гол зорилго нь Аваргуудын лигт тоглох юм.

 

Энэ зун “Челси” олон тоглогчдоо зарах төлөвлөгөө байхгүй гэж Телеграф Спорт таамаглаж байгаа. Мэдээж, том худалдан авалт , салалт жишээлэхэд Жон Терриг явуулах гэх мэт үйл явдлууд болно. Гэвч үүнд Контегийн үг шийдвэрлэх үүрэгтэй. Эден Азар, Неманья Матич, Оскар гэх мэтийн сайн тоглогчдын хувьд энэ улирал  зүгээр л маш муу улирал байсан гэж клуб үзэж байгаа.  

 

Моуриньюгийн хувьд өөрийнхөө хувьд 3 дахь, “Челсийн” хувьд 5 дахь аваргын цомыг авсаны дараа энэ улиралд цолоо хамгаалж чадаагүй нь сургамж аваагүй хэрэг гэдгийг клубт харуулсан. Багт түшиж тулах гол ноён нуруу байгаагүй, Моуриньюгийн уналттай тэмцэх гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэн нь үүнийг баталж байна. 

 

Конте тоглолтыг явцыг хянаж чаддаг баг босгож чадна гэж “Челси” найдаж байгаа. Энэ нь одоогийн хамгаалалтанд бүрэн найдсан, Азар, Виллиан, Коста гэх мэт цөөхөн тоглогчдын хувийн ур чадварын үр бүтээлч чанарт найдсан багаас ялгаатай баг хэрэгтэй байна. Ийм хөгжлийн бүрэн дүүрэн жишээ бол “ПСЖ” клуб бөгөөд сүүлийн 3 улирлын сүүлийн хоёрт нь “Челсийг” Аваргуудын лигээс хасаад байна. 

 

Одоогийн багийн ихэнх тоглогчид хангалттай сайн , гэвч лидерүүд дутагдаж байна гэж клуб үзэж байна. ПЛ-т хэрэггүй гэж нүд үзүүрлэгдсэн Анхель ди Мария, Давид Луис хоёрыг “ПСЖ” хэрхэн шинээр төрүүлснийг бүгд мэдэж байгаа. “ПСЖ”-ийн зүүн хамгаалагч Максвеллыг Бразилын шигшээгээс Филипе Луис явуулсан, тэр “Челсид” ч өөрийн боломжийг авч чадаагүй. Виллиан , Оскар хоёр бразилын шигшээд “парис тоглогч” Лукас Моурын үүргийг гүйцэтгэж байгаа. 24 настай Оскар шигшээд 44 тоглолт хийгээд байна. 

 

Лхагва гаригт хоёр тоглолтыг нийлбэр дүнгээр 4:2-оор хожигдсоны дараа ахлагч Бранислав Ивановичээс том өөрчлөлтүүд хэрэгтэй юу гэж асуухад бүх зүйлээс харахад Абрамович энэ тухай бодож байгаа, багт хэдийгээр ямар нэг хэмжээний өөрчлөлт хэрэгтэй ч, Аваргуудын лигт тоглоход хангалттай сайн гэж хариулсан. 

 

“Одоо манайд байгаа баг Аваргуудын лиг тоглох хангалттай ур чадвартай гэж бодож байна. Энэ улиралд бид хүмүүсийн хүлээсэн зүйлийг өгч чадаагүй, бид өөрсдөө ч сэтгэл гонсгор байна. Тиймээс бид өнгөрсөн улирлынхаа түвшин рүү очих , дахиад Аваргуудын лигт тоглох эрхтэй болох хэрэгтэй”.

 

Хэдэн худалдан авалтын тусламжтайгаар одоогийн багийг илүү сайн баг болгож чадах хүн гэж “Челси” Контед итгэл үзүүлж байгаа. “Ман Сити” баг мөн үүний адил Пеп Гвардиолад одоогийн бүрэлдхүүнийг нь илүү амжилтанд хүргэнэ гэж найдаж байна. 

 

Юунд хүрч болохыг “Тоттенхэмд” ирэн ажилласан Маурисио Почеттиногийн үлгэр жишээ харуулж байна. Тэр “Тоттенхэмийг” сайжруулан клубын академийн ажлын үр дүнг ашиглаж нэг их хөрөнгө заралгүйгээр тоглолтын түвшинг нь өндөр болгосон. Одоо “Тоттенхэм” тоглолтын  танил стильтэй, тэр нь тоглогчдод нь таалагддаг, хэдийгээр амжилт баталгаатай биш ч гэлээ цаашдын хөгжилд нь бат бэх байр суурь болох юм.

 

“Челси” сүүлийн 3 жилд олон сайн тоглогчдоо Хуан Мата, Луис, Ромелу Лукаку, Кевин де Брюйн, Филипе Луис, Райан Бертран нарыг зарсан. Хэдийгээр бүгдийг үлдээх аргагүй ч, заримыг нь авч үлдэх хэрэгтэй байсан гэдгийг клуб ойлгож байна. “Цэнхрүүд” аймшигтай улирлын дараа түүхээ давтахыг хүсэхгүй байна.

 

Конте үүнийг ойлгож байгаа бөгөөд тоглолтын дараа Гус Хиддинкийн хийсэн мэдэгдлийг хүмүүс эерэг хүлээн авахгүй гэдгийг ч ухамсарлаж байна. Итали дасгалжуулагч “Бридж “дээр удирдаж, хөгжүүлж олон тоглогчдын  түвшинг өндөр болгохоор ирэх болохоос шинэ багийг худалдан авахаар ирэхгүй нь.