Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Хэвлэл
ГУАРДИАН. КОНТЕ: “ЧЕЛСИЙН” ХУВИЛБАР ЭЦСИЙНХ БИШ
2016-03-23

Италийн шигшээгийг дасгалжуулагч Антонио Конте, Евро 2016-ийн дараа “Челсийг” удирдана гэсэн цуу яриаг тайлбарлахаас татгалзсан ч, клубын хөлбөмбөгт эргэн орохыг хүсэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн.

 

2014 оноос хойш хашсан ажлаа өгнө гэдэг нь өнгөрсөн долоо хоногт батлагдсан, “Ювентусын” хуучин дасгалжуулагч ирэх зун “Стэмфорд Бридж” дээр ирнэ гэсэн таамаг байгаа, сүүлийн долоо хоногуудад тэр лондонгийн клубтэй хэд хэдэн хэлцэл хйисэн. 46 настай итали дасгалжуулагч “Челситэй” 3 жилийн гэрээ үзэглэнэ гэж ярьцгааж байгаа ч, Испани, Германы шигшээдтэй  нөхөрсөг тоглолт хийхийнхээ  өмнө Конте бусад клубүүдийн саналд нээлттэй гэдгээ ойлгуулсан. 

 

“Миний хувьд энэ бол хориотой сэдэв биш, би итали клубүүдийн талаар ч ярьж чадна. Би Итали болон гадаадын хувилбаруудыг бүгдийг нь судлах болно. Баталж чадах цорын ганц зүйл бол надад клубын ажил дутагдаж байгаа учраас дахиж шигшээд ажиллахгүй”.

 

“Хэн ч байлаа гэсэн АПЛ-т ажиллахыг хүсдэг, би ч мөн адил. “Челсийн” тухай ярьж болно, асуудал байхгүй, гэвч яг одоо бол би Италийн шигшээд анхаарлаа төвлөрүүлээд байна”.

 

Өмнө нь Конте ирээдүйнхээ төлөвлөгөөг нэг их дэлгээд байдаггүй байсан, харин одоо бол шигшээгээс явах хүслээ тодорхой тайлбарласан. 

 

“Зуны Европын аваргын тэмцээний өмнө надаас байр сууриа тодорхойл гэж хүссэн, учир нь миний гэрээ дуусаж байгаа. Би явах шийдвэртээ 100 % итгэлтэй байна, би энэ тухай ерөнхийлөгчид хэлж, тэр ч хүлээн авсан. Яг одоогоор илүү хэлэх зүйл алга, би урьдын адил шигшээгийн дасгалжуулагч байсаар байна. Тоглогчидтойгоо хамт байх богино хугацааг хэрхэн үр дүнтэй ашиглах туршлагыг би хуримтлуулсан. Энэ бол гайхалтай, итгэмээргүй туршлага байсан, италийн шигшээг дасгалжуулж байсан хүмүүст би үргэлж атаархдаг байсан. Одоо бол энэ миний ажил, би жаргалтай байгаа учраас үргэжлүүлэн ажиллах болно”.

 
Эд Ааронс, The Guardian