Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Хэвлэл
СКАЙ. “ЮВЕНТУС” КУАДРАДОГ АЛДАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА
2016-03-23

“Ювентусын” гүйцэтгэх захирал Жузеппе Маротто, энэ зун Хуан Куадрадо “Челсид” эргэн ирэхгүй гэж баталж байна.

 

“Ювентус” колумб вингерийн Сери А-д үзүүлж байгаа гарамгай тоглолтуудын дараа худалдан авах найдлагыг тээж байна.

 

“Ювентусын” хуучин дасгалжуулагч, Италийн шигшээгийн дасгалжуулагч Антонио Конте зун болон Европын аваргын тэмцээний дараа шигшээг орхиж, ирэх улиралд “Челсийг” удирдана гэсэн цуу яриа гараад эхэлчихсэн.

 

Конте  шигшээгээс “Челсид” очиж байгаа нь, 2011 онд “Ювентусын” дасгалжуулагчаар томилсон нь зөв шийдвэр болсныг харуулж байна гэж Маротто үзэж байна. Конте тэгэхэд “Сиенагаас” турины клубт ирсэн, гэвч түүний Лондонд очих нь Куадрадогийн нөхцөл байдалд нөлөөлөхгүй гэж Маротто баталж байна.

 

“Түүнийг бид “Сиенагаас” урьж авчирсан нь зөв байсан гэдгийг энэ явдал баталж байна. Би үүнд бахархаж, түүний өмнөөс баяртай байна. Гэвч Контегийн шийдвэр Куадрадогийн байдалд нөлөөлөхгүй гэж бодож байна. Бид Куадрадог үлдээмээр байна”.

 

Нэгдүгээр сард Маротто “Ювентусын” Куадрадог үлдээх санааг баталсан.

 

“Бид түүнийг зээлээр тоглуулж байгаа, гэвч түүний тактикийн уян хатан чанар нь бидэнд үнэхээр хэрэгтэй байна. Манай бусад хагас хамгаалагчидтай харьцуулахад тэр өөрөөр тоглодог. Куадрадо бидэнд маш их тус болно, бид түүний тоглолтонд хангалуун байна. Ирэх улиралд түүнийг авч үлдэхийх хичээх болно”.

 

Хуан Куадрадог “Челси” уржнан өвөл 26.1 сая фунтээр “Фиорентинаас” авсан, гэвч тэр ердөө 4 удаа л гарааны бүрэлдхүүнд гарсан бөгөөд дараа нь өнгөрсөн 8 сард “Ювентуст” зээлээр тоглох болсон юм.

 

skysports.com