Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Хэвлэл
СКАЙ: ХАМГИЙН СЭТГЭЛ ТАТАМ “ЧЕЛСИ”
2017-02-10

Скай Спортс сувгийн Ням гаригийн нэвтрүүлгийн оролцогчид, Роман Абрамовичийн цаг үед Антонио Контегийн “Челси” хамгийн сэтгэл татам тоглолт харуулж байна гэж тооцсон байна. Бямба гаригт “Арсеналыг” 3:1-ээр хожсоны дараа “цэнхрүүд” АПЛ-ийн аваргын цом өөд бас нэг алхам хийсэн.

 

2004/2005 онд Жозе Моуриньюгийн баг Абрамовичийн эрин үед хамгийн анхны цомыг гардан авсан, португали дасгалжуулагч мөн 2014-2015 онд “Челсийг” аваргын титэмд хүргэсэн.

 

Гэвч Таймсын спортын салбарын удирдагч Мэтт Дикинсон, одоогийн Контегийн тоглогчид Моуриньюгийн тоглогчдоос илүү сайн тоглож байна гэж тооцжээ.

 

“Челси” яг л хүлээсэн тоглолтыг үзүүлдэг, тоглогч бүр яг дасгалжуулагчийн хүссэнээр тоглож хүн бүр өөрсдийн үүргийг яг ёсчлон биелүүлдэг. “Арсеналтай” харьцуулахад нэг баг нь эцсээ хүртэл үзэлцсэн бол нөгөөх нь эхний дамжуулалт дээрээ гацчих шиг болсон.

 

“Челсийн” одоогийн форм болон тоглолт Абрамовичийн эрин үеийн хамгийн сэтгэл татам байгаа гэж би үзэж байна. Моуриньюгийн эхний багт бас өөрийн онцлог байсныг ойлгож байна, гэвч өчигдрийн “Челсийг” харахад үнэхээр сайхан байсан”.

 

“Челсийн” дахин сэргэлт Контег ирээд 3-4-3-аар тоглосноор эхэлсэн. ПЛ-ийн хэд хэдэн багууд одоо энэ схемийг хэрэглэж байгаа. Телеграфын спортын салбарын удирдагч Сэм Уоллас, “Челсийг” Контегийн “зоригтой шийдвэрийн” дараа ПЛ-ийн аваргын цом руу итгэлтэй явж байна гэдэгт эргэлзэхгүй байлаа.

 

“Миний бодлоор “Челси” эргэлзээгүй аварга болно, тэд энэ схемийг маш сайн эзэмшсэн. “Арсеналтай” 9-р сард тоглохдоо Конте анх удаа 3 төвийн хамгаалагч ашигласан, улирлын өмнөх бэлтгэлийн явцад тэд үүнийг цөөхөн удаа л хэрэглэж байсан".

 

"Дасгалжуулагчийн хувьд тэргүүлэх тоглогчид нь бүгд сайн тоглож байгаа нь чухал зүйл юм. Коста сайн тоглож, Канте, Азар нар талбай дээр илүүрхэж, Куртуа үнэхээр итгэлтэй, Аспиликуэта бол Жейми Каррагерын бодлоор Оны шилдэг тоглогч болоход ойрхон тоглож байна".

 

"Энэ бол гарамгай амжилт, учир нь Контегийн хувьд ийм баг гаргах нь тодорхой эрсдэлтэй байсан. Сонгодог байрлалаас татгалзахын тулд дасгалжуулагч зориг гаргах хэрэг болно, ПЛ-т бүгд удаан хугацаагаар 4-2-3-1 схемээр тоглосон. Харин Конте дасал болсон хандлагыг эргэн харсан хэрэг”.

 

skyports.com