Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Хэвлэл
ESPN.СЕРЕСО: “ЧЕЛСИ” КОСТАГ ЗАРАХГҮЙ
2017-02-10

Мадридын “Атлетикогийн” ерөнхийлөгч Энрике Сересо, ”Челси” ирэх зун Костад Хятар явах боломж өгнө гэж бодохгүй байгаа, гэвч Испанийн шигшээгийн тоглогч ирээдүйд өөрийнх нь клубь эргэн ирнэ гэж найдлага тээсээр байна.

Энэ долоо хоногийн эхээр испанийн радио станц ,хятадын супер лигийн клуб “Тяньцзинь Цюаньцзянь” Костатай урьдчилсан хэлцэл хийж, жилд 30 сая еврогийн цалин өгөхөөр амалсан гэж мэдэгдсэн.

28 настай довтлогч “Челсид” 2019 он хүртэл тоглох гэрээтэй, тэрээр уг мэдээг үгүйсгэж “цэнхрүүдэд” үнэнч гэдгээ мэдэгдсэн.

Испанийн радиод өгсөн ярилцлагадаа Сересо: "Бид түүнтэй хангалттай удаан хугацаагаар ярилцаагүй байна, Тэр агуу клубт тоглож байгаа. Костаг хятад явна гэж мэдэгдэж байна, гэвч “Челси” түүнийг явуулахгүй” гэж хэлсэн байна.

2014 онд “Атлетикогоос” “Челсид” ирсэн Коста өмнө нь “Висенте Кальдеронд” эргэн очихыг хичээнэ гэж хэлж байсан, Сересо ч хэзээ нэг цагт түүнийг эргүүлэн авна гэдэг найдлага тасраагүй байгаа гэлээ.

Ярилцлагадаа тэр: "Костаг эргэн ирээсэй гэж би хүсэж байна, гэвч энэ амар зүйл биш. Тэр хүчтэй багт тоглож байгаа, клуб нь ч ПЛ-т бараг ялалт байгуулах нь тодорхой. Тэргүүлэх клубүүд шилдэг тоглогчиддоо явах боломж өгнө гэж бодохгүй байна” гэж дурдсан.

Коста 2013/2014 оны улиралд Испанийн аварга болоход нь “Атлетикод” тусалсан, мөн Аваргуудын лигийн шигшээ тоглолт хүртэл явахад нь чухал хувь нэмэр оруулсан билээ.