Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Мэдээ
КЭЙХИЛЛ: ПРЕССИНГ ХИЙХ БОЛНО
2017-02-16

Баг илүү анхааралтай, зорилго төгөлдөр болж байгаа гэж Гари Кэйхилл үзэж байна, учир нь “цэнхрүүд” 3 жилийн дотор 2 дахь удаагаа АПЛ-ийн аваргын цомын төлөө өрсөлдөж байна.

Антонио Контегийн баг ням гаригт маш анхааралтай тоглож сайн хамгаалан, зан чанараа харуулсан тул “Тёрф Мураас” нэг оноо зулгааж чадсан.

Дараагийн 6 тоглолтын 4 нь “Бриджид” болно, “Челси” 9 сараас хойш талбай дээрээ хожигдоогүй, тиймээс хүснэгтийн эхний байраа батжуулах боломж байсаар байна.

“Прессинг хийх цаг ирээд байна, энэ үед баг бүрийн хүсэл зорилго бол ялалт хүртэл явах. Бид хонгилын үзүүрт гэрэл харж байна, тйимээс үргэлжлүүлэн ажиллах нь чухал. Анхаарлаа алдахгүй, улирлын 95%-д хийдэг ажлаа хийх хэрэгтэй. “Бёрнлитэй” бид илүү сайн тоглож чадах байсан, гэвч анхаарлаа алдахгүй байх нь чухал. Магадгүй, энэ биднийг сэрээх ёстой. Барианы шугамыг эхлээд огтлох хүнд гэдгийг бид мэднэ, олон тоглолтууд хүлээж байна, гэвч бүх улирлын турш хийдэг аижлдаа бид итгэх хэрэгтэй”.

Ням гаригт Кэйхилл АПЛ-т “цэнхрүүдийн” төлөө 150 дахь тоглолтоо хийсэн, тэгээд ч карьерынхаа эхэнд зээлээр тоглож байсан клубтэйгээ учирсан.

Шон Дайчийн баг энэ улиралд өөрийн талбайд маш сайн байгаа, тоглолт хүнд байсныг “Челсийн” хамгаалагч хүлээн зөвшөөрсөн.

“Тэд маш шулуун тоглосон, энэ бол шүүмжлэл биш, учир нь би өмнө нь тоглож  байсан багуудынхаа тухай ярих болоход “медалийн хоёр талыг” би сайн мэднэ. Бөмбөг тэдний талд очих болгонд ,эсвэл хаана ч байсан тэдний торгуулийн бүс маш нягт байсан".

"Тэд хязгаарынхаа дээд тал дээр тоглосон нь бидний хувьд маш хүнд байсан. Тоглолт бүр л өөрийнхөөрөө хүнд байдаг, бид үүнд дасан зохицох хэрэгтэй. Хэнтэй тоглохоос үл хамааран анхаарлаа бүрэн төвлөрүүлэх хэрэгтэй. Тиймээс улирал дуустал хэцүү байх болно”.

9-р сарын 24-нөөс хойш “цэнхрүүд” ердөө 7 оноо алдсан, сүүлийн 4 сар гарангийн хугацаанд Контегийн баг гайхалтай жигд тоглож байна. Мэдээж, улирал дуустал хүнд тоглолтууд байгаа, гэвч баг зорилгодоо хүрэхээр улайран тулж байгаа гэж Кэйхилл баталж байлаа.

“Бид энэ улиралд маш их ажиллаж байгаа, тиймээс ч хүснэгтийн оргилд байна, бидэнд 13 тоглолт үлдсэн. Үр дүнд хүрч, өрсөлдөгчдөөсөө тасрах нь чухал. Одоо бид зорилгодоо маш ойр байна, илүү анхааралтай байж, зорилгодоо үнэнч байх ёстой”.