Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Мэдээ
БҮХНИЙ ЭХЛЭЛ: ГАРИ КЭЙХИЛЛ
2017-02-16
Гари Кэйхилл “Челсийн” төлөөх 150 дахь тоглолтоо “Тёрф Мур” дээр хийсэн. Яг энэ талбай дээр тэр карьерыхаа анхны алхмыг хийж байв.

Улирлын ихэнх хэсэгт ахлагчийн туузыг зүүж байгаа хамгаалагч хөл бөмбөгийн карьераа “Астон Виллын” залуучуудын багт эхлүүлж байхдаа “Бёрнлид” зээлээр тоглохоор явсан. Энэ туршлага нь 18 настай төвийн хамгаалагч хүүд тус болох ёстой байсан.

Түүнийг ирэхэд клубт олон туршлагатай тоглогчид байсан, ялангуяа хамгаалалтанд Фрэнк Синклер байсан. Тэр дээд дивизионд “Челси” болон “Лестер” багийн төлөө тоглож хоёр багийн хамт цом өргөж байсан.

“Тэр үед би Гарийн тухай юу ч мэдэхгүй байсан, тэр “Астон Виллад” тоглож эхэлсэн, дасгалжулагч Стив Коттерил Гарийн ур чадварын тухай ярьж байсан".

"Түүний бодлоор Кэйхилл, надтай болон Жон МакГрилтой тоглох нь ашигтай гэсэн. Би төвийн хамгаалалтаас баруун жигүүрт шилжиж, Гарид байр гаргаж тоглуулж байсан. Бидэнтэй ганц хоёр бэлтгэл хийсний дараа Гари шууд л үйл явдлын төвд орсон, дасгалжуулагч түүнд итгэж байгаа нь тодорхой байсан” гэж Синклер ярьж байна.

Гари туршлагатай тоглогчидтой хамт зэрэгцэн маш сайн улирлыг үдэж, улирлыг төгсгөлд Оны шилдэг тоглогч, Оны шилдэг залуу тоглогч болж байв. Дараа нь “Виллад” эргэн очсон.

Түүнээс хойш Гари, бүх цомыг авсан багийн үндсэн тоглогч болж амжсан бөгөөд Английн шигшээгийн салшгүй хэсэг болоод байна.

Синклер эхний харцаараа л Гарид маш сайн ирээдүй, ур чадвар байгааг олж харсан.

“Надад түүнтэй тоглох маш таалагддаг байсан, түүний ур чадвар бүр эхнээсээ л илт байсан. Тэр үед л би түүнийг Английн шигшээд тоглоно гэж хэлж байсан".

"Эхний хэдэн тоглолтын дараа, энэ бол миний сүүлийн хэдэн жилд харсан хамгийн шилдэг залуу тоглогч гэж хэлж байсан. Тэр “Челсид” багтаж, Аваргуудын лигт ялалт байгуулна гэдгийг харж чадахгүй байснаа би хүлээн зөвшөөрөх ёстой".

"Би тийм зүйлийг урьдчилан таамаглаагүй, гэвч их хол явж, топ түвшний тоглогч болно гэдэг нь илт байсан” гэж Синклер дурсжээ.