Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Мэдээ
КОНТЕ ШИНЭ ГЭРЭЭ ҮЗЭГЛЭЛЭЭ
2017-07-21
Өнөөдөр Антонио Конте “Челситэй” хоёр жилийн шинэ гэрээ байгуулсан байна.
 
Шинэ гэрээний тухай мэдээлэл “Челсийг” улирлын өмнөх бэлтгэлийн хүрээнд Азид тоглолт хийхээр Хятад явахын өмнөхөн илэрхий болсон байна. Хятадад “цэнхрүүд” “Арсенал” “Бавари” “Интер” багуудтай  тоглолт хийх юм.

“Би “Челситэй” шинэ гэрээ байгуулахдаа баяртай байна, бид эхний улирлын үеэр маш их ажиллаж байж үр дүнд хүрсэн, гайхалтай үр дүнд хүрсэн”.

“Үүгээр би маш их бахархаж байна, одоо бид улам шургуу ажиллах хэрэгтэй, тэгэж байж эхний байрандаа үлдэх болно. Намайг клубт ирснээс хойш шүтэн бишрэгчид маань их дэмжиж байсан. Хамтдаа цаашдаа үргэлжлүүлэн үр дүнд хүрэх нь маш чухал” гэж Антонио Конте ярьсан байна.

Клубын удирдлага Марина Грановская: “Өнгөрсөн улиралд Антонио гайхалтай үр дүнд хүрсэн, тэр англи хөл бөмбөгт хурдан дасан зохицож, багийг АПЛ-ийн эхний байранд түргэн хугацаанд хүргэсэн”.

“Биднийг Антонио АПЛ-т төдийгүй Аваргуудын лигт ч амжилт байгуулахад туслах болно гэдэгт бид итгэж байгаагийн баталгаа нь шинэ гэрээ болж байна” гэж хэлсэн.

Конте өнгөрсөн улиралд багийг эхний оролдлогоороо л аваргын титэмд хүргэсэн , түүний удирдлага доор “цэнхрүүд” улирлын турш 30 ялалт байгуулснаас 13 нь дараалсан хожил байсан. Түүнчлэн бид Английн цомын тэмцээний финал хүртэл явсан билээ.

Баруун Лондонд ирснээсээ хойш 47 настай дасгалжуулагч өөрийнхөө хөл бөмбөгт дуртай хүслээ бүрэн баталж, ялагчийн сэтгэл зүй, тактикийн уян хатан чанараа харуулсан. Үүгээрээ “Челсийн” бүх шүтэн бишрэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн. Одоо бид Антониогийн удирдлага доор шинэ шинэ оргил өөд тэмүүлэх болно.

Энэ улиралд дасгалжуулагчдын штабт хоёр шинэ хүн ирэх бөгөөд хоёулаа Контетой нутаг нэгт хүмүүс юм. Паоло Ваноли ерөнхий дасгалжуулагчийн туслах болох бол харин Давид Моззота аналитикийн үүрэг гүйцэтгэнэ.