Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Мэдээ
КАНТЕ: БИДНИЙ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2017-07-22
Ирэх долоо хоногууд Н’Голо Кантегийн хувьд олон дасал болсон зүйлүүдээс гадна шинэ үйл явдлуудыг ч авчрах нь мадаггүй юм.
 
Өнгөрсөн улиралд хувийн олон шагналын эзэн болсон Канте одоогоор Кобхэмийг Хятадаар солин улирлын өмнөх бэлтгэлд орж байна. Жилийн яг энэ үед бие бялдрын форм болон тоглолтын үйл ажиллагаан дээрээ ажиллах нь хэвийн үйл явдал болдог.

“Бид Хятад болон Сингапурт болох тоглолтуудыг тэсэн ядан хүлээж ,улиралд маш сайн бэлдэж байна. Бид дөнгөж эхэлж байна, энэ бол хангалттай хүнд хөдөлмөр,бид маш их гүйж байгаа. Улирлыг итгэлтэй эхлүүлж, сайн формтой байхын тулд энэ нь бидэнд маш чухал хэрэгтэй”.

“Зун сайхан байсан, би гэр бүл найз нөхөдтэйгөө цаг хугацааг өнгөрөөж, бие сэтгэлээ амраасан, Олон янзын зүйлээс таашаал авч хөл бөмбөгийн талаар мартахыг хичээж байлаа. Гэвч намайг гэртээ харихад олон хүмүүс баяр хүргэхийг хүсдэг”.

“Би найзуудтайгаа хамт петанк тоглох дуртай, эсвэл теннис, плейстейшн тоглож оройн зоог хамт барьдаг.”

“Өнгөрсөн улирал маш сайн улирал байсан, би түүнээс их таашаал авсан. Гэвч одоо шинэ улирлыг эхлүүлж, дахин бүх зүйлийг батлах ёстой”.

“Бид тоглолтоо сайжруулахыг хичээж байна, “Челси” шиг клубүүдийн хувьд сайн улирал гэдэг бол авсан цомууд байдаг гэдгийг мэдэж байгаа. Тиймээс бид хэд хэдэн цом авахыг  хичээх болно. Эцэс төгсгөлгүй ялан дийлэх болно. Хожиж болох бүгдийг авах болно”.

Энэ улиралд Канте Аваргуудын лигт анх удаа тоглох боломжийг авах болно.

“Би энэ тэмцээнийг тэсэн ядан хүлээж байна, одоог хүртэл би түүнийг зөвхөн зурагтаар л харж байсан. Надад ийм боломж гарч байгаад би маш баяртай байна”.

Бямба гаригт бид улирлын өмнөх бэлтгэлийн хүрээнд эхний тоглолтоо “Арсеналтай хийх бөгөөд удахгүй бид тэдэнтэй Английн супер цомд учрах болно. Улирлын өмнөх тоглолт Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэхэд болох бөгөөд “Челси ТВ” тоглолтыг шууд дамжуулна.

“Английн цомын тэмцээний финал ард хоцорсон, “Асренал” сайн тоглосон, биднээс сайн басан тул тэд хожих гавьяатай байсан. Бид Хятадад болох энэ тоглолтонд анхааралтай хандах хэрэгтэй, яагаад гэвэл энэ нь бидэнд Суперцомд бэлдэхэд тус болно” гэж Канте ярьж байна.