Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Мэдээ
БЭЭЖИН ДЭХЬ АЖЛЫН ЭХЛЭЛ
2017-07-22
Улирлын өмнөх бэлтгэлийн хүрээнд өнөө өглөө “цэнхрүүд” Хятад дахь эхний бэлтгэлээ хийсэн байна.
 
Өчигдөр орон нутгийн цагаар “Челси” бүр орой Хятадад газардсан. Өнөө өглөөний цайны дараа баг зочид буудлаас цэнгэлдэх хүртэл ойрхон зайд алхсан байна.

Саяхан 2 жилийн шинэ гэрээнд гарын үсэг зурсан Антонио Канте, бэлтгэлийн бие халаалт, гүйлт, сунгалтын дасгалуудыг ажиглаж байлаа. Түүний дараа тоглогчид богино дамжуулалтууд дээр ажилласан.

Дараа нь тоглогчид 3 хэсэгт хуваагдан хамгаалагчид, хагас хамгаалагчид, довтлогчид болж, бөмбөг барих дасгал хийсэн. Хамгаалагчдын хэсгийг Паоло Ваноли ажиглаж дасгалжуулсан.



Халуун чийглэг цаг агаарт талбайн ихэнх хэсэгт бөмбөгтэй ажилласан байна.



Өнөөдөр өдөр Контегийн баг дахин нэг бэлтгэл хийх болно.