Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Мэдээ
БЭЭЖИН ДЭХЬ АЧААЛАЛТАЙ ӨДӨР
2017-07-22
Бээжин дэхь эхний өдрөө  “Челси” хоёр бэлтгэл хийж дундуур нь тоглогчид хөгжин дэмжигчидтэй уулзаж байв.
 
Пүрэв гаригт бразил хослол Давид Луис, Виллиан мөн Педро болон Виктор Мозес нар хамтдаа “Соланогийн” худалдааны цэцэрлэгт хүрээлэнгийн“Найкийн” дэлгүүрт очин шүтэн бишрэгчидтэй уулзан АПЛ-ийн цомоо үзүүлсэн байна.

Түүний дараа тэд шинэ өмсгөл дээр “аваргууд” гэсэн бичиг бичиж, ар талд нь 17 дугаарыг зуран гарын үсэг зуран дэлгүүрийн эзэнд бэлэглэсэн байна.

Дараа нь хэвлэл мэдээллийнхэнтэй уулзан асуултуудад хариулж ярилцсан.



“Бид энэ дэлгүүрт ирж хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзсан нь маш сайхан байна, тэд “Челсид” маш их хайртай, бидэнд олон орноор аялж тэндхийн шүтэн бишрэгчидтэйгээ уулзах нь маш их таалагдаж байна”.

“Биднийг Хятадад маш сайхан хүлээн авсан, олон хөгжөөн дэмжигчид маань бямба гаригт ирж биднийг “Арсеналтай” тоглоход дэмжинэ гэж бид найдаж байна” гэж Мозес хэлсэн байна.


Тоглогчид цомоо үзүүлэх үед хөгжөөн дэмжигчид маш их халуун дулаанаар хүлээн авч баярлан мэндчилж байлаа.

Асуулт хариултын тэмцээнд ялалт байгуулсан дэмжигчид тайзан дээр уригдан гарын үсэгтэй ороолт, бөмбөгийг бэлгэнд авч, тоглогчидтой хамт зургуу даруулсан. Үйл явдлын төгсгөлд 4 тоглогчид маань хөгжөөн дэмжигчдийн хамт клубын сүлд дууг дуулсан байна.

АПЛ-ийн цомыг дараа нь багийн зочид буудалд болсон “Челситэй өнгөрөөх үдэш” үйл ажиллагаанд авчирсан. Энэ үйл ажиллагаанд  “Челсийн” бүх тоглогчдоос гадна Еокохама компанийн нэр хүндтэй зочид , бусад хамтран ажиллагч компанийн зочид оролцсон. 



“Надад улирлын өмнөх бэлтгэл маань таалагдаж байна, бид Кобхэмд бэлтгэл дээр маш их ажилласан, одоо Хятадад үргэлжлүүлж байна. Маш их ажиллах хэрэгтэй байна”.

“Челсийн” хувьд өнгөрсөн улирал маш сайхан болсон, ирэх улиралд ч бид ямар нэг чухал зүйлд хүрэхийг хичээх болно. АПЛ маш хүнд лиг гэдгийг бид мэднэ, гэвч бид эцсээ хүртэл тэмцэхийг хүсэж байна. Дахин аварга болж, Аваргуудын лигт амжилттай тоглохын тулд маш их хөдөлмөрлөх болно” гэж Антонио Конте ярьжээ.