Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Мэдээ
“ЧЕЛСИЙН” АЗИАР АЯЛСАН ӨНГӨРСӨН АЯЛЛУУД – ЭХНИЙ ХЭСЭГ
2017-07-22
“Челси” азийн аяллаа үргэлжлүүлж байна. Бид багийн өнгөрсөн аяллуудыг эргэн дурсаж, 20 зуун эхний хагаст анхаарлаа төвлөрүүлэхээр шийдлээ.
 
Иран – 1973
“Челсийг” тэр үед Дэйв Секстон дасгалжуулж байсан ба тэд 1973 оны улирлыг дуусмагц Иранд ирсэн. АПЛ-т сэтгэл гонсойм 12-р байр эзэлсэн “цэнхрүүдийн” өмнө хүндхэн даваа байсан бөгөөд Тегеранд хийсэн 3 тоглолтын нэгд хожиж, нөгөөд нь тэнцэн үлдсэнд нь хожигдсон. Багийн төлөө Томми Болдуин, Марвин Хинтон нар гоол хийсэн бөгөөд тоглолтыг 11000-20000 хүн үзсэн байна.

"Ирак – 1986
Англид цаг агаар муу байсан тул “Челсийн” 2-р сарын 3 тоглолтын хуваарийг өөрчилсөн. Тиймээс “цэнхрүүд” улирлын дундуур Иракт нөхөрсөг тоглолт хийсэн. Тэр тоглолтыг манай хөрөнгө оруулагч Gulf Air компани ивээн тэтгэсэн.

Тэр үед Иракийн улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, Иран-Иракын дайн 6 жил үргэлжлээд байсан. Энэ дайнд хагас сая хүн амиа алдсан билээ. Пэт Невин энэ аяллын тал дээр сэтгэл зовнин байсан.

“Челси” Багдадад Иракийн шигшээтэй тоглон 1:1-ээр тэнцсэн. Тэд тэр жил Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлдэж байсан. Жон Коллинзын багийн төлөө Жо Маклахлин оноог нээснийг 15 000 хүн үзэж сонирхсон юм.

Харин хоёрдугаар үед талбайн эзэд хариу гоол хийсэн. “Челси” Лондонд эргэн ирээд 4 хоногийн дараа “Ман Ситийг” хожсон . Тэр аялал спортын тал дээр ч санхүүгийн тал дээр ч амжилттай болсон гэж үзэж болох юм.

Гонконг – 1994
Английн цомын тэмцээний шигшээд “Ман Ю”-д хожигдоод 7 хоногийн дараа Гленн Ходдлын баг Гонконгт 1:2-оор хожигдсон. Тоглолтыг 14000 хүн үзэж, “цэнхрүүдийн” төлөө Марк Стейн гоол хийсэн.

Гонконг, Бруней, Тайланд – 1997
Английн цомын бас нэг финалд “цэнхрүүд” амжилт үзүүлсний дараа баг азиар аялан 3 тоглолт хийсэн.

Гонконгт “цэнхрүүд” Өмнөд Хятадын багийг 3:2-оор хожсон, Жанлука Виалли дубль хийсэн бол түүний нутаг нэгт Роберто Ди Маттео бас нэг гоол хийжээ.

Брунейд “цэнхрүүд” үндэсний шигшээтэй тоглож 6:0-ээр бут ниргэсэн. Виалли дахин гоол хийсэн бол Фрэнк Синклер, Жанфранко Зола, Дан Петреску, хоёр гоол хийсэн залуу тоглогч Пол Николс нар онцгойрсон байна.

Тайландын шигшээг Бангкокт хожиход Петрескугийн хийсэн цорын ганц гоол хангалттай байсан, ингэж “цэнхрүүд” азийн аялалд 3 ялалт байгуулсан байна.