Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Фен клуб
ШИНЭ 2014 ОНЫ МЭНДИЙГ ХҮРГЭЕ!
2013-12-31

Хүндэт найз нараа, бид 2013 оны түүхийг үдэж байна. Энэ он “Челсид” олон сайхан үйл явдлуудыг авчирсан. Тиймээс би энэ оны хамгийн шилдэг 5 мѳчуудыг онцлохыг хүслээ:

5. 4-р сард Давид Луис манай зуун урд зүгийн дерби болох “Фулхэмын” хаалганд 35 метрээс гайхалтай гоолыг хийсэн. Бразил тоглогчийн “Челсигийн” ѳмсгѳлтэй тоглосон 100 дахь тоглолт байсан. Тоглолт 3:0 дууссан.



4. Мянга мянган хѳгжѳѳн дэмжигчид клубын домог болсон Фрэнк Лэмпардын гэрээг сунгахыг хүсэж, эцэст нь 5-р сард дэд ахлагчын гэрээ нэг жилээг сунгагдсан. Үүний дараа хѳгжѳѳн дэмжигчид нэг юм сайхан тайвшарсан.



3. Цаг дуусах сүүлийн минутанд Бранислав Ивановичийн оруулсан гоолын ачаар клуб “Амстердам Аренад” “Бенфикатай” тоглосон финалын тоглотонд хожиж Лигийн Европын аварга болсон. Тэгснээр клуб Европын шилдэг 3 цомыг (Цомтой Багуудын Цом, Аваргуудын Лиг, Лигийн Цом) хүртэж чадсан багаар тодорсон.  
 


2. Ерѳнхий дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэж байсан Рафа Бенитесд хѳгжѳѳн дэмжигчид дургүйцэл үзүүлсээр дасгалжуулагч улирал дууссаар халагдан, халаагаа Жозе Моуриньод ѳгсѳн. Түүнийг хѳгжѳѳн дэмжигчид “Стэмфорд Брижид” болсон эхний тоглолтоор халуунаар хүлээж авсан.



1. 5-р сард Фрэнк Лэмпард “Астон Виллатай” тоглосон тоглолтон дээр дубль хийж “Челсигийн” түүхэнд клубын шилдэг мэргэн бууч болсон.



Манай уншигчдын итгэл, дэмжлэгийн тѳлѳѳ талархаж байна. Юуны түрүүнд бид өөрсдийн хүчинд, хамт байгаа хүмүүсийн хүчинд итгэх болно. Та бүхэн өөрсдийн эргэн тойронд байгаа зүйлсийг өөрчилж чадна гэж найдаж байна, тэгэж байж бид өөрсдөө илүү сайн болно. Шинэ оныг угтахдаа бид бүгдээрээ сайн сайхан, баяр хөөртэй өөрчлөлтүүдийг хүлээж байна. Бидний хувийн төлөвлөгөөнүүд лондонгийн Челсид хандах халуун зүрхний талархлаас холгүй байх болно гэж найдаж байна. Манай клубын амжилт, өсөлт хөгжилт, хувь заяа бидний нийт эрч хүч, бидний нэгдэл, бидний аль болох сайн зүйл хийх гэсэн эрмэлзэл, хариуцлагаас хамааралтай. Яагаад гэвэл зөвхөн бид, “Челсийн” шүтэн бишрэгчид урагшаа итгэлтэй явах, ямар ч хүнд сорилтыг даван туулах, хамгийн хүнд үүргийг биелүүлэх, шинэ, амжилттай багийг бий болгож чадна.

“Челси” клубын үнэнч, хайртай дэмжигчид ээ, шинэ 2014 он гарахад хэдхэн цаг үлдээд байна. Бүгдэд чинь аз жаргал, эрүүл энхийг хүсэж байна. Гэр бүл бүхэнд баяр хөөр, аз жаргал цэцэглэх болтугай. Шинэ 2014 оны баярын мэнд хүргэе!

COME ON CHELSEA!!!